card

          Байгууллагын багш, ажилчдын Мэдээлэл үнэлгээний хурал 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 92.1 хувийн ирцтэй  болж өндөрлөв.

         Сургуулийн захирал Б.Батсанчир: Хурлыг нээж Боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлөөс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн баг ажиллахад амжилттай оролцсон  хамт олонд талархал илэрхийлэв.  

         Сургалтын албаны менежер Х.Давааням: Сургалт арга-зүйн  зөвлөл шинэчлэн байгуулагдсан тушаалыг танилцуулж, нэг дэхь өдөр бүр Мэдээлэл үнэлгээний цаг 17.30 минутанд болж байхыг мэдэгдэв.

          Уг хурлаар 2021.10.01-11.08 хооронд танхимаар хичээллэх үед тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Блокын гарчиг / img-text

Боловсролын шагнал гардуулав

Боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн газрын шагнал “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр
                                Биологийн багш Б.Дэмидмаа
                                Бизнес аж ахуй эрхлэлтийн багш Х.Бадмаа
                                Эрүүл мэндийн багш Ё.Зиймаа
 Боловсрол, шинжлэх ухааны яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр
                                 Компьютерийн багш Д.Уранчимэг нар  шагнуулав.
 

Хүсэлт илгээх