Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар хос бичигтэн аймаг болох зорилтын хүрээнд Говь-Алтай аймаг дахь Магадлан Итгэмжлэгдсэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 10 багш, ажилтан үндэсний бичгээ сурч сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бийрэн болон уран бичлэгийн сургалтад суралцаж 2022.03.07-ны өдөр "Алтан бийр" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Тус үзэсгэлэнд нийт 100 гаруй бүдүүн болон нарийн бийрэн бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ.

Бийрэн бичлэгийн багш:

Р.Энхцолмон /Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн мэдээллийн технологийн багш/

Бүтээлийн үзэсгэлэн гаргасан:

Х.Чимэдрэгзэн /Англи хэлний багш/

Л.Төмөрцоож /Үйлдвэрлэлийн механик мэргэжлийн багш/

Д.Одгэрэл /Монгол хэл, уран зохиолын багш/

Б.Сансармаа / Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтан/

Э.Гэрэлтуяа /Компьютерын мэргэжлийн багш/

Э.Даваажаргал /Дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахлах ажилтан/

О.Нарангарав /Барилгын засал, чимэглэлч мэргэжлийн багш/

Н.Сэргэлэн /Талх, нарийн боов үйлдвэрлэлийн мэргэжлийн багш/

Д.Соёлмаа /Цахим сургалтын агуулга хөгжүүлэлт, сургалтын нөөц хариуцсан ажилтан/

Ч.Нарантуяа /Англи хэлний багш/