" Шилдэг арга зүйтэй багш-2022" ур чадварын уралдаан 3-р сарын 28-наас 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж нийт 40 багш оролцсоноос
Мэргэжлийн боловсролын багш нараас
- 1-р байр: Г.Чимэддолжин /Оёмол бүтээгдэхүүний оёдолчин /
- 2-р байр: Д.Цэрмаа /Барилгын засал чимэглэл/
- 3-р байр: Г.Алтанзул /Барилгын өрөг угсралт/
Ерөнхий эрдмийн багш нараас
- 1-р байр: Б.Дэмидмаа /Биологи/
- 2-р байр: Т.Баасанжаргал /Биеийн тамир/
- 3-р байр: Ё.Зиймаа /Эрүүл мэнд/ багш нар шалгарлаа.
Амжилт гаргасан багш нартаа баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

