Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Мэргэжлийн боловсролын ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНД хамрагдаж байна.
Чанарын үнэлгээнд сургуулийн удирдлага, багш, суралцагч хамрагдах бөгөөд ажил олгогч, төгсөгч, эцэг, эх, асран хамгаалагч асуулга судалгаанд оролцох байдлаар явагдана.
Чанарын үнэлгээг дараах мэргэжлийн чиглэлээр бичгийн шалгалт, асуулга судалгаа, хичээл ажиглалт, бүлгийн ярилцлага хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Үүнд:
- Барилгын засал чимэглэлч
- Үсчин
- Барилгын цахилгаанчин
- Барилгын сантехникч

