Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш, удирдлага, эрдэмтэн, судлаачдын дунд "МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МБСБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус уралдааны 2-р шатанд 25 судлаач багш оролцсoноос:
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн Боловсролын Сургуулийн биологийн багш Б.Дэмидмаа, түүх нийгмийн багш С.Алтанхуяг, багш Д.Оюунтунгалаг нар амжилттай оролцож тусгай байрт шалгарлаа. Багш нартаа талархснаа илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

