Үндэсний хувцасны өдөр

Говь-Алтай аймгийн Засаг даргын А/642 дугаар захирамжийн дагуу Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, соёлын дархлааг дэмжих, уламжлалт дээл, хувцсыг өмсөж хэвших зорилгоор сар бүрийн 1-ний өдрийг “ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ӨДӨР” болгосонтой холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хамт олноороо үндэсний хувцсаараа гоёх "Уриалга"-д нэгдлээ.

"Үндэсний хувцасны өдөр"-т оролцсон бүх суралцагч, багш, ажилтан удирдлага нартаа баярлалаа.