Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ 2025 оны 02 сарын 10-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Гүйцэтгэлийн үнэлгээнд 4 хөтөлбөрийн 36 сурагч онол болон ур чадварын шалгалт, асуулга судалгаанд түншлэгч ажил олгогч байгууллагын 18 төлөөлөл, нийт багш нар 100% хамрагдлаа. Мөн сургалтын байгууллагын орчны үнэлгээ хийгдсэн төдийгүй стратеги төлөвлөгөөний биелэлт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, түншлэл хамтын ажиллагааны гэрээний биелэлт, хүний нөөцийн бүрдүүлэлт, багшийн мэргэжлийн хөгжил, уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтын мэдээлэлд дүгнэлт хийж баталгаажууллаа.



























