Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Мэргэжлийн боловсрол сургуулийн төгсөх ангийн оюутан залуучуудад сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан иргэдэд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор 2025 онд хэрэгжүүлэхээр баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-ны талаар танилцуулж, “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд барилгын ангийн Ч.Батчөдөр тэргүүн байр эзэллээ.

.jpg)
.jpg)


