БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЖИЛЧИД ЧАДАМЖИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ГЭРЧИЛГЭЭ АВЛАА.

ГАА Боловсролын газар салбарын багш, ажилтны хувь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд "Суралцагч ажилтан" арга хэмжээг Говь-Алтай аймгийн Мэргэжлийн боловсролын сургуультай хамтран шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ажилчдад барилгын цахилгаанчин, сантехникч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр сертификат олгох богино хугацааны зорилтот сургалт зохион байгуулж аймгийн сургууль, цэцэрлэгийн 45 ажилтан хамрагдаж ур чадвар, онолын шалгалт өгч гэрчилгээгээ гардан авлаа.

Мөн сургалтад хамрагдсан сургууль цэцэрлэгийн ажилчдад ёс зүй, харилцаа хандлага, хүүхэд хамгаалалд сургуулийн ажилтны үүрэг оролцоо сэдвээр сургалт зохион байгуулсан нь тэдний талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил боллоо.

БОЛОВСРОЛЫН ГАЗАР