"АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН" АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЗАГВАР УРАЛДААН – 2025 Монгол-Солонгосын политехник коллежи дээр амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн Боловсролын Сургуулийн суралцагч М.Пүрэвжаргал маань- Тусгай байрт /4/ орж өндөр амжилт үзүүллээ.
Уралдаанд 29 сургалтын байгууллагын суралцагчид ур чадвараараа өрсөлдсөн ба уралдааны шүүгчээр “Таван богд” ХХК, “Моннис Моторс” ХХК, “Монгол Хьюндай Автоматив” ХХК, ”Приус центр” ХХК, “Ти Эп” ХХК, “ МСМ групп” ХХК-ийн нийт 9 инженер, техникийн ажилтан ажилласан байна.
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн Боловсролын Сургуулийн суралцагч М.Пүрэвжаргал, Багш Ц.Батбилэг нартаа цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.





