Хоолны үйлчилгээ мэргэжлийн II ангийн үйлдвэрлэлийн дадлага

Хоолны үйлчилгээ мэргэжлийн II ангийн суралцагчид мааны Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Андууд ресторан”, “Бумбат” зоогийн газар, “Мишээл зоогийн газар, “Машид Эрдэнэ” зоогийн газруудад үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хийж гүйцэтгэж байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дадлагажуулагч аж ахуй нэгж, байгууллагадаа талархал илэрхийлье. Мэргэжлийн боловсролыг сонгон суралцаж байгаа суралцагчиддаа амжилт хүсье.