“XacLab” төсөл

Боломж тэгш түгнэ “XacLab” төсөл

Нийтийн болон бусдын сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг зорьдог ХасБанкны ажилтнуудын хандив, хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Хөгжлийн алтан сан” ТББ-ын санаачилага, Хас Банкны санхүүжилттэйгээр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын компьютер, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуусын суралцах орчныг сайжруулах, технологид суурилсан боловсролыг тэгш хүртээмжтэй олгох зорилготой “XacLab” төслийг 2024 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ онд төсөл өргөжин тэлж, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль, аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналттайгаар 16 ширхэг иж бүрэн компьютертой, Боловсролын яамны стандартад нийцүүлэн тохижуулсан ширээ, сандал бүхий “XacLab” компьютерын лабораторийг шинээр байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Хас Банкны Говь-Алтай салбарын захирал А.Золжаргал, Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Б.Батсанчир, Засаг даргын орлогч Э.Энхнаран нар төслийн нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор зохион байгууллаа.

Энэхүү лаборатори ашиглалтад орсноор сурагчид мэдээллийн технологийн хичээлээ илүү хүртээмжтэй, бүтээлч орчинд судлах боломжтой болж, тэдний технологийн мэдлэг, ур чадварын өсөлтөд бодитой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.