МЭРГЭЖИЛ ОЛГОХ ТҮР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Батлан хамгаалахын сайд, Боловсролын сайд, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдад барилгын засал чимэглэл, хүнд машин механизмын операторын мэргэжил олгох түр сургалтыг аймгийн Мэргэжлийн боловсролын сургуультай хамтран зохион байгуулж байна. Сургалтад хамрагдаж буй хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын төлбөр 17,6 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хариуцан ажиллаж байна.

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар.