Дэлхийн ой, усны өдрийг тохиолдуулан МБС, ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан “Амьдралын эх нь ус – Усны эх нь ой” сэдвийн хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 15-31 хооронд зохион байгуулсан видео бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдыг шалгарууллаа.
Тус уралдаанд идэвхтэй оролцсон сурагчид маань удирдамжид өгөгдсөн сэдвийн хүрээнд иргэд олон нийт рүү чиглэсэн видео контент бүтээснээс гадна Говь-Алтай аймгийн байгаль орчны өнөөгийн байдлыг уялдуулсан нь онцлог байлаа.
Уралдаанд оролцсон нийт бүтээлүүдийг удирдамжийн дагуу цахим санал хураалт болон шүүгчдийн үнэлэмжээр үнэлж шагналт байрыг шалгарууллаа.
1-р байр Говь-Алтай аймаг дахь МБС-ийн сурагч Г.Цогзолмаа, Н.Билгүүн, П.Амарбаясгалан, Т.Ганчимэг, Н.Есөн-Эрдэнэ
2-р байр Есөнбулаг сумын 1-р сургуулийн 10е ангийн сурагч Н.Алтансолонго
3-р байр Есөнбулаг сумын 1-р сургуулийн 10е ангийн сурагч У.Нямжаргал
Тусгай байр Төгрөг сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б. Элбэгзаяа
Тусгай байр Хөхморьт сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Ариунзаяа, Б.Анударь, Б. Энхсаран, Б. Амина
Уралдаан оролцсон нийт сурагчдадаа баярлалаа.
#Байгалиа л хамгаалахгүй бол бидэнд хамгаалах өөр юу ч үлдэхгүй!!!



