Сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнийг илрүүлэх, таслан зогсоох, Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтын талаарх ойлголт, мөн хүчирхийлэлд өртсөн сурагчдын кейс, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хууль эрх зүйн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад нийт 86 сурагч хамрагдаж, 7 асуудлыг илрүүлэн гаргалаа.

Сургалтыг хуулийн зөвлөх, мэргэшсэн өмгөөлөгч, хуульч Болормаа, Мөнхнасан, Энхзаяа нар, мөн багш Сайнзаяа, Саруултуяа нар хамтран амжилттай зохион байгуулсан байна.