СУРАЛЦАГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ГАА-ийн Боловсролын газар, Мэргэжлийн боловсролын сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран Улсын Их Хурлын 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн A/525, А/265 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах журам", Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.2.2 дахь заалт, Говь-Алтай 80+ хөтөлбөрт тусгагдсан "халдварт ба халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх" ажлын хүрээнд оюутан, сурагчдын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг жил бүр зохион байгуулах чиглэлийн дагуу Мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулав.
Үзлэгт МБС-ийн 1, 2 дугаар ангийн 176 суралцагч хамрагдсан.
Үзлэгийг АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн Эмнэлзүйн тэнхимийн эмч нар дараах чиглэлээр зохион байгууллаа.
1. Нүүр ам судлал-нүүр ам судлалын эмч, НЭМУ-ны магистр Ц.Гиймаа
2. Мэс засал, Урологи-мэс засал, урологийн эмч ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Т.Кудайберген
3. Өсвөр үе-хүүхдийн ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Л.Отгонтөгс, хүүхдийн эмч БС-ын магистр Ш.Цагаан
Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, БС-ын магистр Г.Энэрэл
Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, Клиникийн профессор Б.Батнасан
4. Дотор судлал-дотрын эмч, БС-ын магистр Д.Эрдэнэчимэг
дотрын эмч, АУ-ны магистр Б.Энхболд
5. Мэдрэл-мэдрэлийн эмч, НЭМУ-ны магистр Н.Цэрэнлхам
6. Халдварт, сүрьеэ-халдварт өвчин судлалын ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Г.Сарангэрэл
Ажлын хэсэг үзлэгийн үр дүнг тайлагнаж дараах сэдвүүдээр эрүүл мэндийн сургалт зохион байгууллаа.
1. Амны хөндийн эрүүл ахуй-оюутны албаны дарга, НЭМУ-ны магистр, Нүүр ам судлалын багш Ц.Гиймаа
2. Хүний папиллома вирүсийн халдварын эсрэг вакцины тухай-эх барих эмэгтэйчүүд судлалын дадлагажигч багш БС-ын магистр Г.Энэрэл
3. Элэгний В,С вирүсийн халдвар-халдварт өвчин судлалын ахлах багш, АУ-ны магистр Г.Сарангэрэл
4. Эрчүүдийн эрүүл мэнд-мэс заслын өвчин судлалын ахлах багш, АУ-ны магистр Т.Кудайберген
5. Гэр бүл төлөвлөлт-эх барих эмэгтэйчүүд судлалын багш, АУ-ны магистр, Кл.профессор Б.Батнасан
6. Сүрьеэгийн халдварын сэргийлэлт-халдварт өвчин судлалын ахлах багш, АУ-ны магистр Г.Сарангэрэл
7. Давсагны үрэвсэл-дотор өвчин судлалын багш, АУ-ны магистр Д.Б.Энхболд



