"СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРАЛЦАГЧ АЖИЛЧИД"
ГАА Боловсролын газар, Мэргэжлийн боловсролын сургуультай хамтран сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын үйлчилгээний болон харуул хамгаалалтын ажилчдыг "Барилгын сантехникийн хоолой угсралт"-ын мэргэжлээр чадавхжуулах зорилтот сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтад СӨБ-ын 30 ажилтан хамрагдсан бөгөөд Есөнбулаг сумын 3 болон 8 дугаар цэцэрлэгийн халаалт, сантехникийн бодит нөхцөл байдалтай танилцан практик дадлага хийж онолын мэдлэгээ баталгаажуулав.
Энэхүү үйл ажиллагаа нь боловсролын салбарын дэвшүүлсэн "СУРАЛЦАГЧ САЛБАР" болох зорилтын хүрээнд багш, ажилчдын насан туршийн суралцахуйг дэмжиж, хувь хүний хөгжил, амьдралын болон ажлын байрны зайлшгүй шаардлагатай хэрэгцээт ур чадварыг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

















