"АЛТАЙН УР ЧАДВАР"-2026 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА.
ГАА Боловсролын газар, Мэргэжлийн боловсролын сургууль, АУЦТС ТӨХК, Мандал голомт ХХК-тай хамтран "АЛТАЙН УР ЧАДВАР"-2026 Сантехник болон цахилгаанчин мэргэжлийн сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгуулах гэж байна.
Уралдаанд төрийн байгууллагын болон боловсролын бүх түвшний сургалтын байгууллагын цахилгаан болон сантехник хариуцан ажилладаг ажилчид оролцоно. (Жич: Хүний тоо хязгаартай)
Уралдааныг аймгийн төв талбайд иргэд олон нийтэд нээлттэй хэлбэрээр Мэргэжлийн боловсролын сургуулийн мэргэжил сурталчилах үйл ажиллагаатай хамт зохион байгуулна.
Уралдаанд оролцох албан хаагчид [email protected] хаягаар 1. Ажлын газрын тодорхойлолт, 2. Иргэний үнэмлэхийн хуулбарын хамт цахимаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас:88076487, 91117142







