Мэргэжлийн боловсролын сургуулийн сэтгэл зүйч Н.Сарангэрэл, компьютерын операторч мэргэжлийн III ангийн суралцагч Б.Хонгорзул нартаа баяр хүргэе.

АЙМГИЙН ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫГ ШАЛГАРУУЛАХ -СТАРТАП ГОВЬ-АЛТАЙ-2026

Гарааны бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих санхүүгийн дэмжлэг"-т шинэ технологи, инновац бүхий шинэлэг санааг агуулсан ногоон ажлын байр бий болгох, өндөр ур чадвар шаардах буюу технологийн ажлын байр бий болгох төслийг боловсруулсан шилдэг гарааны бизнес эрхлэгч 15-34 насны залуучуудын багийг нээлттэй өрсөлдөөний зарчмаар шалгаруулах арга хэмжээнд 2026 оны 05 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Тус арга хэмжээнд 17 багийн 20 гишүүн оролцож байна.

АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН Мэргэжлийн боловсролын сургуулийн сэтгэл зүйч Н.Сарангэрэл, Компьютерын операторч мэргэжлийн III ангийн суралцагч Б.Хонгорзул нартаа баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь сайн сайхны дээдийг хүсье