“TVET START-UP 2026 EVENT”

2026.5-р сарын 13.14 ний өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт анх удаа “TVET START-UP 2026 EVENT” арга хэмжээ зохион байгуулагдлаа

5-р сарын 13нд START-UP уралдаанд ЭКО УРЛАЛ багийн МОДОН ЭДЛЭЛ бүтээлийн танилцуулга Pitch-ыг Багш Х.Бадмаа, С.Дашхүү, Ү.Сэргэлэн, М.Сайнзаяа, Г.Золжаргал ,WOMEN'S INNOVATION багийн АРВАЙТАЙ ТАЛХ, САРМИСТАЙ БАГЕТ-ын танилцуулга Pitch-ыг Багш С.Алтанхуяг, Н.Сэргэлэн, Н.Байгаль, Д.Уранчимэг, О.Нарангарав, Д.Азжаргал нар танилцуулж бүтээлийн үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх замаар практик шийдэл бүхий технологи, инновацад суурилсан гарааны бизнесийн санаачилгыг дэмжихэд чиглэсэн тус арга хэмжээнд нийт 11 Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын 26 багийн 100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс II шатанд шалгарсан 15 баг бүтээлээ танилцууллаа.

5-р сарын 14-ний өдөр Олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон бөгөөд 56 илтгэлээс 10 илтгэлийг шалгаруулж 5 илтгэл хэлэлцэгдэж, 5 илтгэл poster хэлбэрээр тавигдсан. БАГШ Х.Бадмаа М.Сайнзаяа, Ү.Сэргэлэн нарын бичсэн ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ХЭРЭГЖИЛТ сэдэвт эрдэм шинжилгэээий илтгэл poster хэлбэрээр тавигдаж МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ,ӨӨРЧЛӨЛТ,ШИНЭЧЛЭЛТ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлд хэвлэгдлээ.