Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 9 болон 12 дүгаар ангийн суралцагчид, хүүхэд залуус, иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сургууль мэргэжил сурталчлах, 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл хийх ажлыг зохион байгуулж эхэллээ.
Мэргэжлийн боловсролын сургалтын- 3 жил
Мэргэжлийн боловсролын сургалтын -1 жил
Давуу тал:
Мэргэжлийн боловсролын 3 жилийн сургалтын суралцагч төгсөхдөө 6.000.000 хүртэл, мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтын суралцагч төгсөхдөө 2.000.000 хүртэл төгрөгийн тэтгэлэг авч төгсөнө.
Хөдөө орон нутгийн суралцагчдыг 240 хүүхдийн тохилог дотуур байранд хүлээн авна.
Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр хангана.
Төгсөгчдийг ажлын байранд шууд зуучилна.
Их дээд сургуульд шатлан суралцах боломжтой.
Ерөнхий эрдмийн багш нар суралцагчдыг элсэлтийн шалгалтанд (ЭЕШ) бэлтгэнэ.
Суралцагчийг аймаг, бүс болон улсын төрөлжсөн олимпиад, мэргэжлийн ур чадварын уралдаан, спорт урлагийн тэмцээнд бэлтгэж оролцуулдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89795992, 99392525 дугаарт холбогдож авна уу.
Доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлэх боломжтой.
https://forms.gle/A8WdwsvhsYrBMAoK9


