Мэргэжлийн Боловсролын Сургуулийн Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан “УРАН ШАГЛААС – 2026” хувцас загварын үзүүлбэр, уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Тус уралдаанаар суралцагчид өөрсдийн өвөрмөц шийдэл, бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлж, үндэсний болон орчин үеийн хэв маягийг хослуулсан сонирхолтой загваруудыг толилууллаа. Мөн хуучин хувцсыг шинэчлэн загварчилсан бүтээлүүд, уран сэтгэмжийн өвөрмөц хувцасны үзүүлбэрүүд нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан онцлог арга хэмжээ боллоо.
Авьяас чадвар, ур ухаанаа дайчлан оролцсон мэргэжлийн ангийн нийт суралцагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.






























