БАРУУН БҮСИЙН МБТБСБ БОЛОН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ НАРТ “Сурагчийн хоршоо”-ны ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЛЭЭ.
Багшийн хичээлийн бэлтгэл, чанарыг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг багаар хамтран боловсруулах, заах арга зүйг боловсронгуй болгох зорилгоор “Сурагчийн хоршоо”-г туршин хэрэгжүүлж буй шинэлэг, бүтээлч туршлага, үр дүнгийн талаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн багш Г.Чимэддолжин баруун бүсийн МБТБСБ болон Политехник коллежийн багш нарт хуваалцаж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүллээ.



