БАРУУН БҮСИЙН

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш, суралцагчдын "Баруун бүсийн програмчлалын олимпиад" Завхан аймаг дахь Политехник коллежид зохион байгуулагдлаа.

Тус олимпиадын багшийн төрөлд:

Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн мэдээлэл зүйн багш Я.Нэмэхбаяр "Шилдэг технологи арга зүй" төрөлд амжилттай оролцон 3-р байр.

Мөн багш Г.Чимэддолжин "Баруун бүсийн багш нарын тэргүүн туршлага түгээн дэлгэрүүлэлт-2026" арга хэмжээнд оролцож "Сурагчдын хоршоог зохион байгуулж ажиллах арга, туршлага" сэдвээр түгээн дэлгэрүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулж танилцууллаа. 

Амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэе.

Багш та

Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ

           Эрлийн замыг дөтлөгч газарч билээ

                     Энгүй уудмыг нээгч хаалгач билээ

                                Ээж ааваас дутуугүй ачтан билээ