Говь-Алтай аймгийн ЗДТГ, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Говь-Алтай аймаг дахь салбар, Дэлхийн Зөн ОУБ-ын орон нутгийн хөтөлбөртэй хамтран охидод зориулсан сургалт, уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-нийг “Олон улсын охидын өдөр” хэмээн тунхагласан бөгөөд дэлхийн 190 гаруй улс энэ өдрийг охидын эрхийг хамгаалах, тэдэнд тулгарч буй сорилт, боломжуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, тэгш оролцоог дэмжих зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн ЗДТГ, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Говь-Алтай аймаг дахь салбар, Дэлхийн Зөн ОУБ-ын орон нутгийн хөтөлбөртэй хамтран охидод зориулсан сургалт, уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээ нь Есөнбулаг сумын 1-р сургуулийн дотуур байр болон МСҮТ-ийн дотуур байранд амьдарч буй охидын дунд явагдсан бөгөөд тэдэнд охидын эрх, хамгаалал, өөрийгөө илэрхийлэх, манлайллын талаарх мэдээлэл өгч, санал бодлыг нь сонссон үр дүнтэй, хүртээмжтэй уулзалт боллоо.

Ийнхүү охидын дуу хоолойг сонсож, эрхийг нь хамгаалах, нийгмийн оролцоог нь дэмжихэд чиглэсэн бодит алхамууд хийгдсээр байна.