Сургуулийн бэлгэ тэмдэг
Говь-Алтай аймаг дахь МИМСҮТ нь өөрийн онцлогийг хадгалсан тэмдэг,туг,лого дуутай. 2006 онд манай сургуулийн МХУЗ-ын багш Д.Цоож үгийг бичиж МУСТА Л.Мэндбаяр аяыг зохиосноор “Манай сургууль “дуу хэмээх хүндэтгэлийн дуутай болсон түүхтэй. Сургуулийн лого, тэмдгийг 2006 онд англи хэлний багш Х.Чимэдрэгзэн зохиомжлон бүтээсэн. Одоо ашиглаж буй лого 2024 онд Захиргаа аж ахуйн менежер М.Занданбилэг, Багш Л.Төмөрцоож нарын бүтээсэн логог ашиглаж байна.