card
story-image

Мэндчилгээ

           Эх орныхоо эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан баялаг бүтээгчдийг бэлтгэдэг, мэргэжлийн боловсролын сургалтын салбарын түүхийг бүтээлцэж буй үе үеийн ахмадууд, удирдлагууд, багш, ажилтан, албан  хаагч, оюутан суралцагч, эцэг, эхчүүд та бүхэнд ажил, сурлага, хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт хүсэн мэндчилье.

           Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Монгол Улсын боловсролын салбарт жаран жилийн түүхтэй, аймгийн хэмжээнд төдийгүй баруун зургаан аймагт олон мянган мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэсэн түүхт сургууль билээ. Тэртээх 1963 онд Халиун сумд “Залуу малчны сургууль” нэртэйгээр анх байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл нийгмийн бүхий л үе шатыг туулж, хувьсан өөрчлөгдөж ирсэн  түүхэн онцлогтой сургууль билээ. 

           Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгчдийг бэлтгэх үйлсэд хамтран ажиллаж байгаа МБС-ын бүх шатны байгууллагууд, мэргэжлийн холбоод, ажил олгогчид, оюутан суралцагчид та бүхэнтэйгээ МБС-ын үнэлгээний тогтолцоо, мэргэшлийн түвшний үндэсний хүрээг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна.

           Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч багш нар, Энэрэл хайраар үр хүүхдээ өлгийдөж байдаг эрхэм хүндэт эцэг, эхчүүддээ, Сурч мэдэхийн их тэмүүлэл болсон оюутан, суралцагчиддаа, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрч хамт олны мэндчилгээг өргөн дэвшүүлье.

            Эрхэм баян-эрдэм ном дэлгэрэх болтугай.

 

ХҮНДЭТГЭСЭН: ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Б.БАТСАНЧИР

Хүсэлт илгээх