Боловсролын газраас санаачлан зохион байгуулсан “Мэргэжил бүхэн сайхан” ажлын байрны танилцах аялалд Уул уурхайн инженер, загвар зохион бүтээгч мэргэжил сонгосон 8 сурагч сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг ажлын хүрээнд сургалтын албаны менежер Х.Давааням байгууллагаа товч танилцуулан мэргэжлийн багш П.Баасанбаяр, Я.Болормаа, Г.Чимэддолжин нар чиглүүлж ажиллалаа. Нийт сурагчдад сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.















