ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД ЗОЧИЛЛОО.

Говь-Алтай аймаг дахь МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН багш, ажилтны төлөөлөл БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК коллежид туршлага судлах ажлын хүрээнд зочиллоо.

Зочлолын үеэр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын орчин, хичээл-үйлдвэрлэлийн уялдаа холбоо, чадамжид суурилсан сургалтын зохион байгуулалттай танилцаж, мэргэжлийн дадлагын газрууд, лабораторийн үйл ажиллагааг сонирхон үзэж харилцан туршлага солилцов.

Энэхүү ажил нь хоёр сургалтын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.