Мэргэжлийн Боловсролын Сургуулийн суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Нөхөрсөг гар бөмбөг"-ийн тэмцээн 3-р сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 13 багийн 100 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ё.Зиймаа багштай "Хэрэглээний программ" мэргэжлийн 2 болон 3-р ангийн баг тамирчид 1-р байрт шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, дурсгалын зүйл мөнгөн шагналаар шагнууллаа. Авто машин засварчин мэргэжлийн 3-р ангийн сурагч Г.Тэмүүлэнбаатар “Тэгш тоглогч”-р шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Уг тоглолтыг ивээн тэтгэсэн "Дамаанаа-Алтай" ХХК-ний захирал, дотуур байрын багш М.Дашдорж багшдаа талархал илэрхийлье